Таны аюулгүй байдал

Бид хийж буй зүйлсдээ нэн түрүүнд таны аюулгүй байдлыг чухалчилдаг.

Хэрэв таны өгөгдөл хамгаалалтгүй байвал бусдад нээлттэй болно. Тиймээс бид Хайлт, Газрын зураг, Youtube зэрэг Google-н үйлчилгээг дэлхийн хамгийн дэвшилтэт аюулгүй байдлын дэд бүтцээр хамгаалдаг.

Шифрлэлт нь таны өгөгдлийг дамжуулах явцад нууцлалтайгаар хадгалдаг

Шифрлэлтийн тусламжтайгаар бид үйлчилгээнийхээ аюулгүй байдал, нууцлалыг өндөр түвшинд хадгалж чаддаг. Таны имэйл илгээх, видео хуваалцах, вэб хуудаст зочлох, зураг хадгалах зэргээр үүсгэсэн өгөгдөл нь таны төхөөрөмж, Google-н үйлчилгээ болон манай өгөгдлийн төв хооронд шилждэг. Бид энэ өгөгдлийг шифрлэлтийн тэргүүлэх технологи болох HTTPS болон Шилжүүлэлтийн давхаргын аюулгүй байдал зэрэг аюулгүй байдлын хэд хэдэн давхаргаар хамгаалдаг.

Манай cloud дэд бүтэц таны өгөгдлийг 24/7-н турш хамгаалдаг

Google хувь хүний загварчилсан өгөгдлийн төвөөс эхлүүлээд тив хооронд өгөгдөл дамжуулдаг далайн гүн дэх шилэн кабель хүртэл дэлхийн хамгийн аюулгүй, найдвартай cloud дэд бүтцийг бий болгодог. Мөн таны өгөгдлийг хамгаалах болон танд шаардлагатай үед бэлэн байлгах тал дээр тогтмол хяналт тавьдаг. Үнэн хэрэгтээ бид өгөгдлийг хэд хэдэн төвд хуваарилан хадгалдаг бөгөөд ингэснээр гал түймэр, гамшигт үзэгдэл тохиолдоход тэдгээрийг тогтвортой, аюулгүй байршилд автоматаар, тасралтгүйгээр шилжүүлдэг.

Бид аюул илрүүлэгчийн тусламжтайгаар үйлчилгээгээ хамгаалдаг

Бид үйлчилгээ болон үндсэн дэд бүтцээ аюул занал, спам, хортой код, вирус болон бусад хэлбэрийн аюултай кодоос сэргийлэхийн тулд тогтмол хянадаг.

Бид засгийн газрыг таны өгөгдөлд шууд хандахыг зөвшөөрдөггүй

Бид таны өгөгдөл болон тэдгээрийг хадгалдаг сервертээ “арын хаалга”-р хандах эрхийг хэнд ч олгодоггүй. Ингэснээр төрийн ямар ч байгууллага, АНУ болон бусад аль ч орон манай хэрэглэгчдийн мэдээлэлд шууд хандаж чадахгүй. Зарим тохиолдолд хууль сахиулах байгууллагаас хэрэглэгчийн талаарх мэдээлэл авах хүсэлт ирдэг. Манай хууль, эрх зүйн багийнхан эдгээр хүсэлтийг шалгаж, хэрэв тухайн хүсэлт хэт өргөн хүрээтэй, эсвэл зохих үйл явцаас гажсан тохиолдолд түдгэлзсэн хариуг илгээдэг. Бид эдгээр хүсэлтийг нээлттэй байлгах үүднээс шаргуу ажиллаж, Ил тод байдлын тайлан-г гаргасан.

Шифрлэлт Эйфелийн цамхгийн зургийг өргөтгөдөг

Gmail-н шифрлэлт нь имэйлийг нууцлалтай хадгалдаг

Gmail нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш таны илгээж буй имэйлийг гэмт этгээдүүд уншихаас сэргийлэх зорилготой шифрлэсэн холбоосыг ашигласаар ирсэн. Мөн танд шифрлээгүй холбоосоос имэйл ирсэн тохиолдолд Gmail-с аюулгүй байдлын болзошгүй эрсдэлийн талаар сануулга илгээх болно.

Gmail имэйлийн дугтуй нь аюулгүй байдлын сканерийн сануулгын тэмдгийг унтраадаг

Gmail-н спам хамгаалалт нь сэжигтэй имэйлийг шүүдэг

Маш олон тооны хортой код, фишинг халдлага нь имэйлээс эхэлдэг. Gmail-н аюулгүй байдал нь таны спам, фишинг, хортой код зэргээс бусад имэйл үйлчилгээнээс илүүтэйгээр хамгаалдаг. Хэрэглэгчдийн спам гэж тэмдэглэсэн имэйлийг аюултай эсэхийг тодорхойлохын тулд Gmail хэдэн сая зурвасын загварыг шинжилж, танд сэжиг бүхий, аюултай имэйл ирэхээс өмнө тэдгээрийг тухайн тэмдэглэгээг ашиглан блоклодог. Танд сэжигтэй имэйл ирсэн бол "Спам мэдээллэх" сонголтыг дарж, бидэнд мэдэгдэх боломжтой.

Компьютерийн программууд болон хиймэл оюун ухааны тусламжтайгаар Gmail-н спам шүүлтүүрийг илүү нарийвчлалтай гаргадаг. Ингэснээр танд спам имэйл ирэхээс 99.9%-р хамгаалж чаддаг.

Аюулгүй байдлын шинэчлэлтийн явц бүхий Chrome-н хөтөч

Chrome таны хөтчийн аюулгүй байдлыг автоматаар шинэчилдэг

Аюулгүй байдлын технологи нь цаг ямагт шинэчлэгддэг учир аюулгүй байх нь цаг үетэйгээ хөл нийлүүлэхтэй ижил утгатай болж байна. Тиймд таны ашиглаж буй хөтчийг хамгийн сүүлийн үеийн аюулгүй байдлын засвар, хортой код, хуурамч сайт болон бусад аюултай үйл ажиллагааны хамгаалалт бүхий хувилбараар шинэчилсэн эсэхийг Chrome-с тогтмол шалгадаг. Chrome автоматаар шинэчлэгддэг учир таныг Chrome-н хамгийн сүүлийн үеийн аюулгүй байдлын технологи хамгаалж байгаа юм.

Аюултай апп-г төхөөрөмжид санамсаргүйгээр суулгадаг

Google Play таны утсыг аюултай байж болзошгүй апп-с хамгаалдаг

Таны төхөөрөмжийн аюулгүй байдалд таны суулгасан апп хамгийн том нөлөө үзүүлдэг. Манай илрүүлэх систем аюултай байж болзошгүй апп-г Play Store-д орохоос нь өмнө олж тогтоодог. Хэрэв бид тухайн апп-г аюулгүй эсэхэд эргэлзсэн тохиолдолд Андройд системийн багийнхан биечлэн шалгадаг. Бид илрүүлэлтийн системээ илүү боловсронгуй болгохын тулд Google Play-н апп-г дахин хянаж, таныг аюултай байж болзошгүй апп-г төхөөрөмждөө суулгахаас өмнө илрүүлж, устгадаг.

Google аюултай болон хуурамч зарыг блоклодог

Хортой код агуулсан зар, таны харахаар оролдож буй нууц агуулга, хуурамч бүтээгдэхүүний сурталчилгаaны улмаас таны онлайн хэрэглээ сүйрэх, эсвэл манай зарын бодлогыг зөрчиж болзошгүй. Бид энэ асуудлыг маш нухацтай авч хэлэлцдэг. Манай хяналтын багийнхан, дэвшилтэт програм хангамж жил бүр ойролцоогоор нэг тэрбум орчим зарыг блоклодог. Та манай хэрэгслийг ашиглан зохисгүй зарыг мэдэгдэх, харах зарынхаа төрлийг удирдах боломжтой. Мөн бид Интернэтийг хүн бүрт аюулгүй болгох үүднээс өөрсдийн шинэ санаа, шилдэг туршлагыг тогтмол нийтэлдэг.

Таныг аюулгүйгээр онлайн байлгахад туслах шилдэг зөвлөгөө

Эдгээр хурдан зөвлөгөөгөөр онлайн бүртгэлүүд болон хувийн өгөгдлөө хамгаална уу.

  • Төхөөрөмжүүдээ хамгаалах

  • Фишингийн оролдлогоос зайлсхийх

  • Интернетийг аюулгүйгээр ачааллах

Google-н Аюулгүй байдлын хамгаалалт болон шалгах хуудас

Хүчтэй нууц үг үүсгэх

Хүчтэй, аюулгүй нууц үг үүсгэснээр онлайн бүртгэлүүдээ хамгаалах хамгийн чухал алхам болдог. Ингэхийн тулд та өөрөө мартахгүй бөгөөд бусдын таах боломжгүй үгсийг ашиглах боломжтой. Эсвэл урт өгүүлбэр сонгож тус өгүүлбэрийн үг тус бүрийн эхний үсгүүдээр нууц үг үүсгэж болно. Нууц үгийг илүү хүчтэй болгохын тулд хамгийн багадаа 8 тэмдэгт ашиглана уу. Таны нууц үг урт байх тусам илүү хүчтэй байна.

Хэрвээ та нууцлалын асуултад хариулт оруулах бол аль болох хэн нэгэн таах боломжгүй хуурамч хариулт үүсгэнэ үү.

Ижил нууц үгийг хоёр удаа хэзээ ч битгий ашиглаарай

Бүртгэл тус бүртээ дахин давтагдашгүй нууц үг ашиглах

Google Бүртгэл, олон нийтийн сүлжээний профайлууд, жижиглэн худалдааны вэбсайтууд зэрэг хэд хэдэн бүртгэлд ижил нууц үгээр нэвтэрснээр таны аюулгүй байдлын эрсдэлийг нэмэгдүүлнэ. Энэ нь яг л та гэр, машин, оффисоо ижил түлхүүрээр түгжиж хэн нэгэн тус түлхүүрийг авсан тохиолдолд бүгдэнд нь нэвтрэх боломжтой болохтой адил юм.

Олон нууц үгээ мартахгүй байх

Chrome хөтөч дэх Google-н Smart Lock зэрэг нууц үгийн менежер таны олон төрлийн онлайн бүртгэлүүдийн бүх нууц үгийг хамгаалж мартахгүй байхад тусалдаг. Түүнчлэн, энэ нь таны нууцлалын асуултын хариултыг мартахгүй байхад тусалж танд дурын нууц үг үүсгэж өгөх боломжтой.

2 шаттай бататгалаар хакеруудаас хамгаалах

2 шаттай бататгал нь таныг бүртгэлдээ нэвтрэх үед хэрэглэгчийн нэр, нууц үгнээс гадна хоёрдугаар алхмыг оруулахыг шаардсанаар хэн нэгэн этгээд таны бүртгэлд хандахаас сэргийлэх болно. Google-н хувьд энэ нь Google баталгаажуулалт аппаар эсвэл итгэмжит төхөөрөмжийн нэвтрэлтийг зөвшөөрөх Google aппын сануулгаар үүсгэсэн 6 оронтой код байна.

Та цаашид фишингийн халдлагаас сэргийлэхийн тулд компьютерийнхоо USB портод оруулдаг эсвэл таны мобайл төхөөрөмжид NFC (Near Field Communication) болон Bluetooth-р холбогддог Аюулгүй байдлын бодит түлхүүрийг ашиглах боломжтой.

Програм хангамжаа шинэчлэх

Ta aюулгүй байдалдаа аюул учруулж болзошгүй зүйлсээс өөрийгөө хамгаалахын тулд вэб хөтөч, үйлдлийн систем, залгуур болон документ засварлагчдаа хамгийн сүүлийн үеийн програм хангамжийг ашиглана уу. Ta програм хангамжаа шинэчлэх мэдэгдэл авсан даруйд аль болох хурдан шинэчилнэ үү.

Та програм хангамжийн хамгийн сүүлийн боломжит хувилбарыг ашиглаж байгаа эсэхээ тогтмол шалгана уу. Chrome-н хөтөч зэрэг зарим үйлчилгээ автоматаар шинэчлэгдэх болно.

Дэлгэцийн түгжээ ашиглах

Та компьютер, зөөврийн компьютер, таблет эсвэл утсаа ашиглаагүй тохиолдолд бусад хэн нэгэн этгээд таны төхөөрөмжийг ашиглахаас сэргийлж дэлгэцийг нь түгжинэ үү. Аюулгүй байдлыг сайжруулахын тулд төхөөрөмжөө идэвхгүй болсон үед нь автоматаар түгжихээр тохируулна уу.

Утсаа алдсан тохиолдолд түгжих

Таны утас алга болсон эсвэл үүнийг хулгайд алдсан тохиолдолд өгөгдлөө цөөн алхмаар хамгаалахын тулд Миний бүртгэл хэсэгт зочилж “Find your Phone”-г сонгоно уу. Та Андройд эсвэл iOS төхөөрөмжтэй эсэхээс үл шалтгаалан утасныхаа байршлыг алсаас тогтоож түгжих боломжтой бөгөөд ингэснээр таны утсыг хэн нэгэн ашиглаж таны хувийн мэдээлэлд хандах боломжгүй болно.

Хөтөч нь Chrome-д хамгаалагдсан нууц үгийг харуулдаг

Утсандаа боломжит аюулгүй аппууд суулгахгүй байх

Мобайл аппуудаа итгэдэг эх сурвалжаас татна уу. Андройдын төхөөрөмжүүдийг аюулгүй байлгахын тулд таныг Google Play Дэлгүүрийн аппуудыг татахаас өмнө тэдгээрт Google Play Хамгаалалтаас аюулгүй байдлын шалгалт явуулдаг бөгөөд таны төхөөрөмжид бусад эх сурвалжийн аюултай аппууд байгаа эсэхийг үе үе шалгадаг.

Өгөгдлөө хамгаалахын тулд:

  • Аппуудаа шалгаж ашигладаггүйг нь устгана уу
  • Апп дэлгүүрийн тохиргоонд зочилж автомат шинэчлэлтийг идэхвжүүлнэ үү
  • Байршил, зураг зэрэг хувийн өгөгдлийнхөө хандалтыг зөвхөн итгэдэг аппад олгоно уу

Имэйл заль мэх, хуурамч үнэ болон бэлгээс сэргийлэх

Таныг ямар нэгэн зүйл хожсон гэж мэдэгдэх, судалгаа бөглөх тохиолдолд шагнал амлах эсвэл хурдан аргаар мөнгө олох аргуудыг санал болгох зэрэг үл таних этгээдээс ирсэн "итгэхэд бэрх" зурвасууд бүгд сэжигтэй болно. Ийм төрлийн сэжигтэй холбоосыг хэзээ ч дарж болохгүй. Түүнчлэн, асуулгын маягт болон судалгаанд хувийн мэдээллээ оруулж болохгүй.

Хувийн мэдээллийн хүсэлтээс сэргийлэх

Таны нууц үг, банкны данс, кредит картын дугаар болон төрсөн өдөр зэрэг хувийн мэдээллийг асууж буй сэжигтэй имэйл, шуурхай зурвас болон гэнэт гарч ирдэг цонхонд бүү хариулаарай. Тухайн зурвас нь банк зэрэг таны итгэдэг сайтаас ирсэн эсэхээс үл хамааран холбоосыг товшиж, хариу зурвас илгээж болохгүйг сайтар анхаарна уу. Дансандаа нэвтрэхийн тулд тэдгээрийн (банк зэрэг) вэбсайт эсвэл аппад шууд хандсан нь илүү найдвартай.

Хууль ёсны сайтууд болон үйлчилгээнүүд танд нууц үгээ илгээх хүсэлт бүхий зурвас эсвэл санхүүгийн мэдээлийг имэйлээр илгээхгүй болохыг бүү мартаарай.

Хэн нэгнийг дуурайгчдаас болгоомжлох

Хэрвээ таны таньдаг хэн нэгэн тань руу имэйл бичсэн бөгөөд тухайн зурвас нь нэг л хачирхалтай санагдаж байвал тус хэрэглэгчийн бүртгэлийг хакердсан байж болзошгүй.

Хакердсан тохиолдолд дараах утга бүхий зурвас ирж болно:

  • Мөнгө гуйсан яаралтай хүсэлт
  • Мөнгө гуйж буй хүн өөр улсад байх
  • Тухайн хэрэглэгч утсаа алдсан тул дуудлага хийх боломжгүй гэж хэлэх

Ийм тохиолдолд зурваст хариулахгүй байх, тухайн имэйл хууль ёсных болохыг баталгаажуулах хүртэл ямар нэгэн холбоосыг дарахгүй байх хэрэгтэй.

Файлуудыг татахаасаа өмнө дахин шалгах

Зарим нарийн фишинг халдлагыг гэмтсэн документ болон PDF хавсралтаар явуулах боломжтой. Хэрвээ танд сэжигтэй хавсралт ирвэл тухайн файлыг Chrome эсвэл Google Драйваар болгоомжтой нээснээр таны төхөөрөмжийн гэмтэх эрсдэлийг бууруулах болно. Бид вирус илрүүлсэн тохиолдолд танд анхааруулна.

Аюулгүй сүлжээ ашиглах

Та нийтийн эсвэл үнэгүй WiFi-г нууц үг шаардаж буйгаас нь үл хамааран болгоомжтой ашиглана уу. Та нийтийн сүлжээнд холбогдсоноор тухайн интернет орчинд байгаа хүн таны зочилж буй вэбсайт, сайтуудад оруулж буй мэдээлэл зэрэг таны интернетийн үйл ажиллагааг хянаж болзошгүй. Хэрвээ та нийтийн эсвэл үнэгүй WiFi-г зайлшгүй ашиглах шаардлагатай байгаа тохиолдолд Chrome хөтөч тухайн сайтыг аюулгүй эсэхийг хаяг оруулах хэсэгт харуулна.

Хувийн мэдээлэл оруулахаасаа өмнө аюулгүй холболтыг хайх

Та вэб ашиглаж байгаа тохиолдолд, ялангуяа нууц үг эсвэл кредит картын мэдээлэл зэрэг хувийн мэдээллээ оруулах гэж байгаа үед таны зочлох гэж буй сайтын холболт аюулгүй эсэхийг шалгана уу. Аюулгүй URL HTTPS-р эхэлдэг. Chrome-н хөтөч URL-н хэсэгт бүрэн түгжигдсэн, ногоон өнгийн дүрс тэмдэгт бүхий "Аюулгүй" гэсэн зурвасыг харуулах болно. Хэрвээ энэ нь аюултай байвал “Аюултай” гэж гарч ирнэ. HTTPS нь таны хөтөч эсвэл аппыг таны зочлох вэбсайтад аюулгүй холбож өгснөөр таны вэб ашиглалтыг аюулгүй болгоход тусална.