Таны өгөгдөл

Та бидний цуглуулж, ашигладаг өгөгдлийн төрлийг мэдэж байх хэрэгтэй.

Та Google-н үйлчилгээг ашиглах явцдаа бидэнд итгэсний үндсэн дээр мэдээллээ өгдөг. Бид таны хэрэглээг сайжруулахын тулд таны өгөгдлийг хэрхэн цуглуулж, ашигладаг талаар тодорхой мэдэгдэж байх нь бидний үүрэг хариуцлага юм.

Бид дараах үндсэн гурван төрлийн өгөгдлийг цуглуулдаг. Үүнд:

Таны хийдэг зүйлс

Таныг Google-с хайлт хийх, Google Газрын зургаар чиглэл заалгах, эсвэл YouTube-с видео үзэх зэргээр манай үйлчилгээг ашиглах явцад бид өгөгдөл цуглуулж, таны эдгээр үйлчилгээний хэрэглээг сайжруулахаар ажилладаг. Үүнд дараах зүйлс багтана:

  • Таны хайдаг зүйлс
  • Таны ашигладаг вэб хуудас
  • Таны үздэг видео
  • Таны дардаг болон товшдог зар
  • Таны байршил
  • Төхөөрөмжийн мэдээлэл
  • IP хаяг болон күүки өгөгдөл

Таны үүсгэдэг зүйлс

Хэрэв та Google Бүртгэлээрээ нэвтэрвэл таны манай үйлчилгээг ашиглан үүсгэж байгаа зүйлсийг хадгалж, хамгаалах болно. Үүнд:

  • Таны Gmail-р илгээдэг болон хүлээн авдаг имэйл
  • Таны нэмдэг харилцагчид
  • Хуанлийн арга хэмжээ
  • Таны байршуулдаг зураг, видео
  • Драйвын Докс, Хүснэгт болон Слайд

Таныг "та" болгодог зүйлс

Шинээр Google бүртгэл нээх үед таны өгдөг ерөнхий мэдээллийг бид хадгалдаг. Үүнд:

  • Нэр
  • Имэйл хаяг, нууц үг
  • Төрсөн өдөр
  • Хүйс
  • Утасны дугаар
  • Улс
Ухаалаг утасны Google Газрын зураг

Google Газрын зураг таныг очих газарт хэрхэн хурдан хүргэдэг вэ

Ta Google Газрын зураг апп-г ашиглах явцад таны утас таны байршлын талаарх өгөгдлийг үл мэдэгдэх нэрээр Google-д буцааж илгээдэг. Замын хөдөлгөөний байдлыг тогтоохын тулд таны ойр орчмын хүмүүсийн өгөгдлийг мөн адил нэгтгэх болно. Тухайлбал, Газрын зураг ижил гудмаар удаан явж буй олон тооны машиныг тогтоож, танд замын түгжрэл байгааг мэдэгдэнэ. Үүний дараа Газрын зураг нь танд ослоос сэргийлэх сэрэмжлүүлэг илгээж, танд бусад жолоочийн өгөгдлийг ашиглан илүү хурдан явж болох дөт замыг заах болно.

Автомат гүйцээлт бүхий Google Хайлтын талбар

Google таны хайлтыг хэрхэн автоматаар гүйцэтгэдэг вэ

Та хайлт хийх явцдаа бичиглэлийн алдаа гаргадаг хэдий ч Google таны юу хайх гэснийг мэддэг үү? Манай зөв бичгийн алдаа засварлагч өмнө нь таны ижил алдаа гаргасан хүмүүсийн өгөгдлийг ашиглан, таны алдааг засварладаг. Ж. нь, та “Барсалона” гэж бичих үед бид “Барселона” гэсэн илэрцийг харуулах болно.

Мөн таныг Google-д хайлт хийх үед таны хайлтын түүхийн тусламжтайгаар хайлтыг автоматаар гүйцээх болно. Жишээ нь та өмнө нь "Барселона нислэг" гэж хайж байсан бол таныг бичиж дуусахаас өмнө үүнийг хайх хэсэгт автоматаар санал болгоно. Эсвэл та хөлбөмбөгийн клубын фэн бөгөөд ихэвчлэн "Барселона оноо"-ны талаарх хайлт хийдэг бол бид тэр дор нь санал болгох болно.

Автоматаар бөглөсөн маягт бүхий Chrome-н чихтэй хуудас

Chrome таны маягтыг хэрхэн бөглөдөг вэ

Та худалдан авалт хийх, бүртгэлд онлайнаар бүртгүүлэх болгонд хувийн мэдээллийн маягтыг бөглөх шаардлагатай болдог. Бид таныг Chrome-г ашиглах явцад таны нэр, хаяг, утасны дугаар, имэйл хаяг болон төлбөрийн мэдээлэл зэргийг хадгалах ба эдгээр маягтыг автоматаар бөглөж өгнө. Та автоматаар бөглөх хэсгийг хүссэн үедээ засаж, эсвэл энэ тохиргоог идэвхгүй болгох боломжтой.

Профайл зураг болон хувийн илэрцийн товчлуур бүхий Google Хайлтын талбар

Google Хайлт таны мэдээллийг олоход хэрхэн тусалдаг вэ

Google Хайлт нь Gmail, Google Зураг, Хуанли болон бусад үйлчилгээнээс хэрэгтэй мэдээллийг олж, таны хувийн хайлтын илэрцэд харуулж, ингэснээр та өөрийнхөө мэдээллийг олон дахин хайх шаардлагагүй болно. Жишээ нь та “шүдний эмчтэй товлосон цаг”, “миний далайн эрэг дээрх зургийг харуул”, эсвэл “миний зочид буудлын захиалга хаана байна” гэх мэтээр хайх боломжтой. Бид эдгээр мэдээллийг таныг нэвтэрсэн үед Google-н бусад үйлчилгээнээс ганцхан үйлдлээр олж, өгөх болно.

Хэрэглэгч болон Google Туслах хоорондын чатны бөмбөлөг

Google Туслах танд хэрхэн туслах боломжтой вэ

Гэртээ, эсвэл явж байх зуур таны Туслах туслахад хэзээд бэлэн байна. Та Туслахаасаа асуулт асуух, эсвэл хийх зүйлийг нь хэлж өгснөөр энэ нь Google-н үйлчилгээнээс танд хэрэгтэй мэдээллийг ашигладаг. Жишээ нь, та “Ойролцоо ямар кофе шоп байна вэ?” эсвэл “Надад маргааш шүхэр хэрэгтэй юу?” гэж асуухад танд илүү холбогдолтой хариулт өгөхийн тулд Туслах нь таны байршил, сонирхол, Газрын зураг, Хайлтын мэдээллийг ашигладаг. Туслахтайгаа харилцсан мэдээллээс цуглуулсан өгөгдлийг харах, эсвэл устгахын тулд Миний үйл ажиллагаа хэсэгт зочилно уу.

Google-н хэрэглээгээ хяналтдаа аваарай

Та нууцлалын тохиргоогоо дараах хэрэгслүүдийн тусламжтайгаар хүссэн үедээ удирдах боломжтой.

Миний бүртгэлийг харуулж буй хөтөч

Нууцлалын тохиргоогоо Миний бүртгэл хэсэгт хянана уу

Та Google Бүртгэлтэй эсэхээс үл шалтгаалан Google-н үйлчилгээг сайжруулах өгөгдлийн төрлийг сонгох боломжтой. Та хувийн мэдээллээ удирдаж, нууцлалаа хамгаалахын тулд Миний бүртгэл-д хэрэглэхэд хялбар хэрэгсэлд хандаж болно.

Chrome цонхны өмнөх хайлтууд

Бүртгэлдээ ямар өгөгдөл байгааг Миний үйл ажиллагаа хэсгээс харна уу

Та Миний үйл ажиллагаа хэсгээс манай үйлчилгээг ашиглан хайсан, харсан болон үзсэн бүх зүйлээ олох боломжтой. Та сүүлд онлайн байхдаа хийсэн үйл ажиллагаагаа сэргээхийн тулд сэдэв, огноо болон бүтээгдэхүүнээр хайдаг манай хэрэгслийг ашиглах боломжтой. Та бүртгэлдээ холбохыг хүсэхгүй байгаа тодорхой үйл ажиллагаа, эсвэл сэдвийг бүхлээр нь устгах боломжтой.

Chrome-н Нууцлалын дүрс тэмдэг

Вэбийг нууцлалын горим ашиглан нууцаар хайх

Таны хайлтын илэрцийг вэбийн түүх илүү сайжруулдаг боловч зарим тохиолдолд танд нууц хайлт хийх шаардлага тохиолдож болно. Жишээ нь, та компьютерээ хайртай хүнтэйгээ хуваалцдаг гэж үзвэл түүнийхээ төрсөн өдрөөр гэнэтийн бэлэг барихаар хийсэн хайлтыг таны хайлтын түүхээс харж, төлөвлөгөөг талаар болгохыг хүсэхгүй л болов уу. Ийм тохиолдолд та Google Chrome-г хайлтын түүхээ хадгалахаас сэргийлж, компьютер, эсвэл гар утсан дээрээ нууцлалтай цонхыг нээнэ үү.