Хяналтдаа авах

Таны нууцлалын удирдлага таны хяналтад байдаг.

Бид үйлчилгээгээ аль болох сайжруулахын тулд өгөгдөл ашигладаг ч бидний цуглуулж ашигладаг өгөгдлийн төрлийг та шийдэх болно. Бид танд нууцлал, аюулгүй байдлаа удирдах хэрэгсэлд хялбар хандах Миний Бүртгэлийг үүсгэсэн. Та дараах тохиргоог шалгаснаар таны өгөгдөл Google-н үйлчилгээг хэрхэн сайжруулахыг шийдэх боломжтой.

Миний бүртгэлд очих

Нууцлалын тохиргооны тусламжтайгаар нууцлалын бодлогоо удирдана уу

Та хэдхэн хормын дотор Google-н цуглуулдаг өгөгдлийн төрлийг удирдах, найзуудтайгаа болон нийтэд хувийн ямар мэдээллээ хуваалцах, Google-с харах зарын төрлөө сонгох боломжтой. Та хүссэн үедээ энэ тохиргоог өөрчилж болно.

Нууцлалын хяналт явуулах

Бүртгэлээ Аюулгүй байдлын хяналтаар хамгаална уу

Та Google бүртгэлээ хамгаалахын тулд нэн түрүүнд Аюулгүй байдлын хяналт явуулах боломжтой. Бид үүнийг таны бүртгэлээ сэргээх мэдээлэл үнэн зөв болохыг баталгаажуулах, та бүртгэлтэйгээ холбосон вэб хуудас, апп, төхөөрөмжийг аюулгүй гэж үзэн, хэрэглэсээр байгаа эсэхийг баталгаажуулах зорилготойгоор хөгжүүлсэн юм. Аливаа сэжигтэй зүйл илэрсэн тохиолдолд та тохиргоо, нууц үгээ нэн даруй солих боломжтой. Аюулгүй байдлын хяналтыг та хүссэн үедээ хэдхэн хормын дотор явуулах боломжтой.

Аюулгүй байдлын хяналт явуулах

Бүртгэлдээ ямар өгөгдөл холбоотой байлгахыг шийдэх

Таны бүртгэлд хадгалдаг өгөгдлийн тусламжтайгаар газрын зурагт заах замыг сайжруулж, Хайлтын илэрцийг хурдасгах зэргээр Google-н үйлчилгээг танд илүү ашигтай болгодог. Үйл ажиллагааны хяналтыг ашигласнаар та бүртгэлдээ холбоотой өгөгдлийг сонгох, хайлт, хайлтын үйл ажиллагаа, очдог газар, төхөөрөмжийн мэдээлэл зэрэг цуглуулсан өгөгдлийн тодорхой төрлийг түр зогсоох боломжтой.

Үйл ажиллагааны хяналт руу очих

Таны сонирхолд тулгуурласан зарыг удирдах

Та зарын тохиргоо хэсэгт өөрийн сонирхдог сэдвийн зарыг хянах боломжтой. Жишээ нь, та Зарын Тохируулгын тохиргоогоор Google-д поп хөгжимд дуртайгаа хэлсэн бол таныг Youtube-д нэвтрэх үед удахгүй шинээр гарах цомог, таны ойролцоох шоуны зарыг харуулах болно.

Та нэвтэрсэн үедээ Зарын тохируулгыг унтраасан бол бидэнтэй түншлэгч Google-н үйлчилгээ, вэб хуудас, апп-с таны сонирхолд нийцүүлсэн зар харуулахаа зогсооно. Таныг бүртгэлээсээ гарсан тохиолдолд Зарын Тохируулга нь зөвхөн Google-с зар харуулдаг үйлчилгээнд нөлөөлөх болно.

Зарын тохиргоонд очих

Бүртгэлдээ ямар өгөгдөл байгааг Миний үйл ажиллагаа хэсгээс харна уу

Миний үйл ажиллагаа хэсгээс та манай үйлчилгээг ашиглан хайсан, харсан болон үзсэн зүйлсээ олох боломжтой. Та сүүлд онлайн байхдаа хийж байсан үйл ажиллагаагаа сэргээхийн тулд сэдэв, огноо болон бүтээгдэхүүнээр хайдаг манай хэрэгслийг ашиглах боломжтой. Та бүртгэлдээ холбохыг хүсэхгүй байгаа тодорхой үйл ажиллагаа, сэдвийг бүхлээр нь устгах боломжтой.

Миний үйл ажиллагаа руу очих

Бүртгэлийнхээ үндсэн мэдээллийг шалгах

Google-н үйлчилгээнд хуваалцдаг нэр, имэйл хаяг, утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ хянана уу.

Хувийн мэдээллээ шалгах

"Өгөгдлөө татах"-г ашиглан агуулгаа хүссэн газраа авч явах

Таны зураг. Таны имэйл. Таны харилцагчид. Таны хавчуурга хүртэл боломжтой. Та Google Бүртгэлдээ хадгалсан агуулгаа бүрэн хянах болно. Тиймээс бид таныг өгөгдлөө хуулбарлах, нөөцлөх, бусад сүлжээнд зөөхөд туслах "Өгөгдлөө татах"-г бий болгосон.

Өгөгдлөө татах хэсэгт очих