Аюулгүй интернэт

Бид Интернэт хэрэглээг хүн бүрт аюулгүй болгохын төлөө тусалдаг.

Бид аюулгүй байдлын технологийг эртнээс хөгжүүлж ирсэн түүхтэй бөгөөд ингэснээр зөвхөн манай үйлчлүүлэгчдэд биш, дэлхий дахины нийт онлайн хэрэглэгчдэд ач холбогдлоо өгч байгаа юм. Бид үйлчилгээгээ аюул багатай байлгах технологийг боловсруулж, үүнийгээ хүн бүрт хүртээмжтэй байлгах үүднээс хуваалцдаг. Он жил өнгөрөх тусам манай хэрэглэж болох, хэтийн төлөвт арга хэмжээ бусад компаниудад үлгэр дуурайлал болдог.

Аюулгүй хайлт нь зөвхөн Chrome-н хэрэглэгчдийг хамгаалаад зогсдоггүй

Бид анхандаа Аюулгүй хайлтын технологи-г Chrome-н хэрэглэгчдийг аюултай вэбсайтад зочлох үед сануулга өгч, хортой код болон фишингийн оролдлогоос хамгаалах зорилгоор үүсгэсэн. Бид интернэтийг хүн бүрт аюул багатай болгох үүднээс энэ технологио Apple Safari болон Mozilla Firefox зэрэг бусад компанийг хөтөчдөө үнэ төлбөргүй ашиглахыг зөвшөөрдөг. Өнөөгийн байдлаар дэлхийн онлайн хэрэглэгчдийн тал орчмыг Аюулгүй хайлтаар хамгаалж байна.

Мөн бид аливаа сайт аюулгүй байдлын зөрчилтэй байвал тухайн вэбсайт эзэмшигчдэд мэдэгдэж, тэдэнд асуудлаа хурдан шийдвэрлэхэд туслах үнэ төлбөргүй хэрэгсэл санал болгодог. Аюулгүй байдлын технологийг хөгжүүлж, бусадтай хуваалцсанаар Интернэтийг хүн бүрт аюул багатай болгоход тусалдаг.

Бид таныг интернэт ашиглах явцад аюул багатай байлгах үүднээс HTTPS-г ашигладаг

Та манай үйлчилгээнд HTTPS шифрлэлт-р холбогдсоноор таныг сэм мөшгөгч болон аюултай хакеруудаас хамгаалж, хүссэн үедээ, хүссэн газраасаа зөвхөн хэрэгтэй зүйлээ авахад тусална. Вэбсайтуудын нэмэлт аюулгүй байдлын хэрэгжүүлэлтийг дэмжихийн тулд манай хайлтын илэрцэд вэбсайтыг зэрэглэл хийхэд ашигладаг Google Хайлтын алгоритмын нэг дохио болох HTTPS шифрлэлтийг үүсгэсэн.

Бид аюултай үйлдлийг илрүүлэхийн тулд аюулгүй байдлын урамшууллыг олгодог

Бид Google-д аюулгүй байдлын урамшууллын хөтөлбөр-г үүсгэсэн бөгөөд бие даасан судлаачид манай үйлчилгээнээс сэжигтэй зүйл олж, аюулгүй байдлыг хангасан тохиолдолд төлбөр төлдөг. Бид жил бүр алдааг илрүүлж, засварласан тэдгээр хүмүүст хэдэн сая долларын урамшууллыг олгодог. Одоогийн байдлаар бид энэхүү аюулгүй байдлын урамшууллыг Chrome, Андройд зэрэг Google-н маш олон бүтээгдэхүүнүүдэд ашиглаж байна.

Бид аюулгүй байдлын хэрэгслээ хөгжүүлэгчдэд ашиглах боломжтойгоор бүтээдэг

Бид бусдад үр өгөөж өгч чадахуйц аюулгүй байдлын технологийг хуваалцдаг. Ж. нь, бид Google Cloud Аюулгүй байдлын сканерыг хөгжүүлэгчдэд ашиглах боломжтойгоор бүтээдэг бөгөөд ингэснээр тэд вэб апп-ынхаа аюулгүй байдлын асуудлыг Апп-н хөдөлгүүрээр скан хийж, шинжлэх боломжтой.

Бид Интернэтийг аюул багатай болгохын тулд бусадтай өөрсдийн туршлагын өгөгдлийг хуваалцдаг

Google 2010 оноос хойш Ил тод байдлын тайлан гаргаж эхэлсэн бөгөөд үүнд зохиогчийн эрхийн устгал, засгийн газраас хэрэглэгчдийн өгөгдлийг авах хүсэлт болон Аюулгүй хайлт зэрэг аюулгүй байдлын санаачилгын статистик мэдээллийг харуулдаг. Мөн бид энэ салбарынхандаа вэбсайт, апп-д шифрлэлтийг нэвтрүүлэх өгөгдлийг хуваалцдаг. Ингэснээрээ бид зөвхөн хэрэглэгчидтэйгээ үйл явцаа хуваалцаад зогсохгүй бүх нийтэд аюулгүй Интернэтийг бий болгох үүднээс бусдыг аюулгүй байдлын хүчтэй стандартыг нэвтрүүлэхийг дэмждэг.