Зар хэрхэн ажилладаг болох

Бид таны хувийн мэдээллийг хэнд ч худалддаггүй.

Бид Google-н үйлчилгээнүүд болон түншлэгч вэб хуудас, гар утасны апп-д зар харуулахад тулгуурлан гол үйл ажиллагаагаа явуулдаг. Зарын тусламжтайгаар бид үйлчилгээгээ хүн бүрт төлбөргүй хүргэж чаддаг. Бид эдгээр зарыг харуулахын тулд өгөгдөл ашигладаг хэдий ч таны нэр, имэйл хаяг болон төлбөрийн мэдээлэл зэрэг таны хувийн мэдээллийг хэнд ч худалддаггүй.

Бид зарыг хамааралтай болгох үүднээс өгөгдөл ашигладаг

Бид таны төхөөрөмжөөс хайлт, байршил, вэб хуудас, ашигласан апп, үзсэн видео болон зар, таны нас, хүйс, сонирхдог сэдэв зэрэг бидэнд өгсөн хувийн мэдээллээр өгөгдөл цуглуулж, танд хамааралтай зар харуулахыг хичээдэг.

Та нэвтэрсэн бол энэ өгөгдөл таны Зарын тохиргооноос хамаарч төхөөрөмжид харуулах зарыг мэдээллэдэг. Жишээ нь, та албаны компьютерээс аяллын вэб хуудсуудад зочилсон бол тэр оройдоо Парис руу зорчих нислэгийн тийзийн зарыг утаснаасаа харж болно.

Сурталчлагчид зөвхөн хүмүүсийн хардаг, эсвэл товшдог заранд төлбөр төлдөг

Сурталчлагчид бидэнтэй зарын кампанит ажил явуулахдаа таны хувийн мэдээллийг ашиглахгүйгээр зөвхөн тэдгээр зарыг танд хэрхэн харуулахаас хамааран төлбөр төлдөг. Үүнд тухайн зарыг хэн нэгэн үзэх, товших, апп-г татах, хүсэлтийн маягтыг бөглөх зэрэг зарыг үзсэн мэт үйлдэл бүрийг тооцох болно.

Бид сурталчлагчдад тэдний кампанит ажил хэр сайн явагдсаныг харуулдаг

Бид сурталчлагчдад тэдний зарын гүйцэтгэлийн өгөгдлийг танилцуулахдаа таны хувийн мэдээллийг огт үзүүлдэггүй. Бид танд зар харуулах шат дараалал бүрт таны хувийн мэдээллийг нууцлалтай, хамгаалалттай хадгалдаг.

Google-н үйлчилгээнүүд, түнш сайтуудад зарыг хэрхэн харуулдаг вэ

Бид таныг Google-н үйлчилгээнүүд, манай түнш вэб хуудас, гар утасны апп-г ашиглах явцад аль болох хэрэгтэй зар харуулах үүднээс өгөгдөл ашигладаг.

Хөтчийн цонхонд өнгө бүрийн унадаг дугуй байна

Хайлтын зарыг хэрхэн харуулдаг вэ

Таныг Google Хайлтыг ашиглах явцад таны хийсэн хайлтын илэрцийн хажууд, эсвэл дээр нь зар гарч ирэх болно. Ихэнх тохиолдолд эдгээр зарыг таны хийсэн хайлт болон байршилд тулгуурлан харуулдаг. Жишээ нь, та “унадаг дугуй” хайлаа гэхэд таны ойролцоох унадаг дугуйны хямдралыг харуулна.

Бусад тохиолдолд бид танд илүү ашигтай зар харуулах үүднээс таны өмнө нь хийсэн хайлт, зочилсон сайт зэрэг нэмэлт өгөгдлийг ашигладаг. Та “унадаг дугуй” хайсны дараагаар “амралт, зугаалга”-н талаар хайлт хийвэл амарч зугаалангаа дугуй унах боломжтой Хайлтын зарыг харж болзошгүй.

Gmail-д байгаа Google-н зарыг шараар тодруулсан

YouTube-н зарыг хэрхэн харуулдаг вэ

Таныг YouTube-с видео үзэхэд видеог эхлэхээс өмнө, эсвэл видеоны хуудсанд зар харуулах болно. Эдгээр зарыг таны өмнө нь үзсэн видео, Youtube-д хийж байгаа болон саяхан хийсэн хайлтад үндэслэн харуулах болно.

Жишээ нь, та “загварын зөвлөгөө” болон бусад гоо сайхантай холбоотой видео хайвал шинээр гарсан гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн зарыг харж болзошгүй. Эдгээр зар нь таны үзсэн видео хийгчдийг дэмжихэд тусалдаг.

Хэрэв та YouTube-н зарыг харах хүсэлгүй бол алгасаж болно.

YouTube-н аз жаргалтай эмэгтэйн видеонд эрэлттэй нарны шилний зар гэнэт гарч ирнэ

Gmail-н зарыг хэрхэн харуулдаг вэ

Gmail-н зарыг таны ирсэн имэйлийн зурвасын түлхүүр үгэнд үндэслэн харуулдаг. Энэ үйл явц нь бүхэлдээ автомат бөгөөд зар харуулахын тулд хэн ч таны имэйлийг уншихгүй.

Жишээ нь, танд сүүлийн үед гэрэл зураг, камерын талаар маш олон зурвас ирсэн бол та орон нутгийнхаа камерын дэлгүүрийн талаар зар харж болзошгүй.

Профайл зурагтай хөтөч нь загварлаг ногоон цүнхний зартай

Google-н түнш сайтуудын зарыг хэрхэн харуулдаг вэ

Бидэнтэй маш олон вэб хуудас, гар утасны апп зар харуулахын тулд хамтарч ажилладаг. Эдгээр сурталчлагчид нь манай хэрэглэгчдийн бидэнтэй хуваалцсан хувийн мэдээлэл, таны онлайн үйл ажиллагааны талаарх бидний цуглуулсан өгөгдөл (жишээлбэл 25-34 насны аялах дуртай эрэгтэй) зэрэгт үндэслэн зар харуулах үзэгчдийнхээ "ангиллыг" сонгодог.

Мөн бид таны өмнө нь зочилсон сайтад тулгуурлан зар харуулах ба жишээ нь та онлайн дэлгүүрийн карттаа нэмсэн хэдий ч авахаа больсон улаан гутлынхаа зарыг харж болзошгүй. Ингэхдээ бид таны нэр, имэйл хаяг, төлбөрийн мэдээлэл зэрэг хувийн мэдээллийг огт задруулдаггүй.

Google зарын хэрэглээгээ хянах

Та манай хэрэгслийн тусламжтайгаар харах зарынхаа төрлийг бүртгэлдээ нэвтэрсэн болон гарсан аль ч үедээ удирдах боломжтой.

Зарын тохиргоотой таблет болон нарны шилний зар

Таны сонирхолд тулгуурласан зарыг удирдах

Та Зарын тохиргоо хэсэгт өөрийн сонирхолд нийцсэн сэдвийн зарыг хянах боломжтой. Жишээ нь, та Зарын Тохируулгын тохиргоогоор Google-д поп хөгжимд дуртайгаа хэлсэн бол таныг Youtube-д нэвтрэхэд удахгүй шинээр гарах цомог болон таны ойролцоох шоуны зарыг харуулах болно.

Та нэвтэрсэн үедээ Зарын тохируулгыг унтраасан бол бидэнтэй түншлэгч Google-н үйлчилгээ, вэб хуудас, апп-с таны сонирхолд нийцүүлсэн зар харуулахаа зогсооно. Таныг бүртгэлээсээ гарсан тохиолдолд Зарын Тохируулга нь зөвхөн Google-с зар харуулдаг үйлчилгээнд нөлөөлөх болно.

Google-н дээрээ дууг нь хаах товчлуур бүхий байгальд ээлтэй машины зар

Харахыг хүсэхгүй байгаа зараа устгах

Та манай түнш вэб хуудас болон апп-р дамжуулан хардаг зарыг хааж болно. Зарын буланд байгаа "X"-г дарж, өөрт хамааралгүй зарыг хаах боломжтой.

Жишээ нь, та шинэ машин авахаар хайж байгаа үед танд машины зар хэрэгтэй байж болох юм. Гэвч та машинаа авсны дараа уг машинтай холбоотой зарыг дахин харахыг хүсэхгүй байж болно.

Хэрэв та нэвтэрсэн бол энэ хяналт нь таны Зарын тохиргооноос хамаарч таны нэвтэрсэн төхөөрөмжүүд бидэнтэй түншилдэг вэб хуудас болон апп-д хүчин төгөлдөр болно.

Та зар харуулдаг Google-н үйлчилгээнүүдээс Энэ сурталчлагчийг блоклохыг ашигласнаар зарыг нэвтрээгүй үедээ блоклох боломжтой.

Нарны шилний талаарх баруун дээд буландаа мэдээллийн товчлууртай зар

Бид танд зар харуулахдаа ямар өгөгдөл ашигладаг талаар мэдэх

Бид зар харуулахдаа таны өгөгдлийг хэрхэн ашигладаг талаар илүү сайн ойлголт өгөхийг хүсэж байна. Яагаад энэ зар гэх онцлог нь танд тухайн зарыг яагаад харуулж байгааг тайлбарлах болно. Жишээ нь, та загварын вэб хуудаст зочилсон тул даашинзны зар харж болзошгүй. Эсвэл таны байршлаас шалтгаалан зоогийн газрын зар харуулна. Ийм төрлийн өгөгдөл нь танд хэрэгтэй байж болох зүйлсийн талаар зар харуулахад тусалдаг. Бид эдгээр өгөгдлийг сурталчлагчидтай хэзээ ч хуваалцдаггүйг бүү мартаарай.